Ангилал: Зайн сургалт
Тэгшитгэл зохиох аргаар бодлогыг бодох нь ихэвчлэн нэгэн ижил төлөвлөгөөний дагуу хэрэгждэг.Шугаман тэгшитгэлийн тусламжтай өгүүлбэртэй бодлогыг бодохдоо сурагчид та бүхэн дараах ерөнхий төлөвлөгөөг ашиглаж сурах нь зүйтэй юм.үүнд:
1. Тэгшитгэл зохиохын тулд ямар тоонуудыг (хэмжигдэхүүний утгыг) тэнцүүлэх нь зохистойг тогтоох,үл мэдэгдэхийг ямар үсгээр тэмдэглэх ба түүгээр тэгшитгэл зохиоход шаардлагатай бусад хэмжигдэхүүний утгыг илэрхийлэх
2. Тэгшитгэл зохиох
3. Тэгшитгэл бодох
4. Тэгшитгэлийн язгуур нь бодлогод тохирох эсэхийг шалгах
5. Хариуг бичих
Энэ төлөвлөгөөний дагуу өгүүлбэртэй бодлогыг бодох талаар авч үзье.
1-р бодлого Үйлдвэрийн гурван цехэд бүгд 1200 хүн ажилладаг бөгөөд 1-р цехийн ажилчдын тоо 2-р цехийнхээс хоёр дахин олон,3-р цехийн ажилчдын тоо 1-р цехийнхээс 400-гаар илүү болно.Цех тус бүр хэчнээн ажилчинтай вэ?
Бодолт
1. 2-Р цехийн ажилчдын тоо-х, 1-р цехийн ажилчдын тоо -2х,з-р цехийн ажилчдын тоо 2х+400,
2. Тэгшитгэл зохиовол 2х+х+2х+400=1200
3. Тэгшитгэлийн бодолт 5х=1200-400,5х=800,х=160(2-р цехийн ажилчдын тоо ),160*2=320(1-р цехийн ажилчдын тооцоо),320+400=720(3-р цехийн ажилчид)
4. Бодлогын бодолтыг агуулгаар шалгавал: 160+320+720=1200
5 Хариу: Цех тус бүр харгалзан 160,320,720 ажилчинтай.
Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэл зохиох аргаар бодох нь арифметик аргаар бодохоос давуутайг дараах бодлогыг бодох явцад харж болно.
байсан бэ?
Бодолт Та нар,өөрсдөө арифметик аргаар бодож шалгаарай
Алгебрын аргаар1-р хүүхдэд х самар, 2-р хүүхдэд 2х самар,Бодлогын нөхцөл ёсоор х+2х=57,эндээс х=19 Хариу 19 самар ба 38 самар.
_Ер нь арифметикт бодлого бодох тодорхой алгоритмыг нэрлэхэд төвөгтэй, харин алгебрт бодлого бодох тодорхой алгоритм байдгийг
сурагчид та бүхэн харлаа . Сурагчид та бүхэн блог дахь бичлэгээс бие даалтын даалгаврын бодлогуудыг тэгшитгэл зохиож бодоорой